Хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээний чанар дээшилнэ
♻️ Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн хүрээнд нийслэлийн дүүргүүдэд хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг тохижилт үйлчилгээний байгууллагууд буюу ТҮК-ийн үйл ажиллагааг чанартай, үр ашигтай болгох зорилготой шат дараалсан ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.
✅ Тэдгээрийн нэг болох олон улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг Сонгино хайрхан дүүргийн Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ ОНӨААТҮГ-т амжилттай хэрэгжүүлж байна.
💪 Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр тус байгууллагын үйл ажиллагааны стандарт дээшилж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд илүү найдвартай, чанартай үйлчилгээг хүргэнэ.


