Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлтийн менежмент төсөл нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих төсөл бөгөөд гэр хороолол дахь хог хаягдлын цугуулалт, тээвэрлэлтийн менежментэд үр дүнтэй, үр ашигтай, бүх оролцогчдод хүртээмжтэй системийг бий болгох зорилготой.
Төсөл нь дараах үр дүн, үр дагавруудыг бий болгоно хэмээн үзэж байна:
Үр дүн 1. Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай журам, дүрэм, стандартууд боловсруулагдана
Үр дагавар 1.1: Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд салбарын зохицуулалттай холбоотой журам/аргачлал/ стандарт боловсруулагдана.
Төслийн хүрээнд боловсруулагдах дүрэм, журам, стандарт, аргачлалын жагсаалт
1. Хог хаягдлын менежмент дэх олон нийтийн байцаагч нарыг ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам (Хог хаягдлын тухай хуулийн 9.3.12);
2. Хог хаягдлыг устгах, булшлах, сэргээн ашиглах зөвшөөрөл олгох журам (Хог хаягдлын тухай хуулийн 9.3.3);
3. Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгох журам (Хог хаягдлын тухай хуулийн 9.1.5);
4. Эрх бүхий байгууллагын дахин боловсруулах боломжтой, дахин боловсруулсан түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүний таних тэмдгийн стандарт (Хог хаягдлын тухай хуулийн 8.1.13);
5. Нийтийн эдэлбэр газар цэвэрлэх болон булшлах зардлын нэгж тариф тогтоох (Хог хаягдлын тухай хуулийн 9.1.4 болон 9.2.1);
6. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох (Хог хаягдлын тухай хуулийн. 9.2.2).
7. Аж ахуй нэгж байгууллага, орон сууц, гэр хороололд байршуулах хогны саванд тавигдах шаардлага
Үр дагавар 1.2: Шинээр боловсруулагдан гарах аргачлалд нийцүүлэн хог хаягдлын менежмент, ялангуяа хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн талаарх мэдлэг, ухамсар дээшилнэ.
Иргэдэд чиглэсэн мэдээлэл хүргэх арга ажиллагаа нь дараах зорилготой байна:
- Иргэд, ААН-д хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах мэдлэгтэй болно
- Хог хаягдлын хууль, журмын дагуу иргэдийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар мэдлэгийг нэмэгдүүлэх
- Хог хаягдлын хууль, журмын дагуу хог хаягдлын менежментийн үйлчилгээ үзүүлэгчид (ТҮК-д) хүлээх үүрэг, хариуцлагын талаар мэдлэгийг нэмэгдүүлэх
- Иргэдийн ухамсрыг дээшлүүлж хог хаягдлын менежментийн үнэ цэнийг ойлгуулах
- Иргэдэд хог хаягдлыг ангилан ялгаснаар байгаль орчинд бий болох эерэг нөлөөллийн талаар мэдээллийг өгөх
- Дундын оролцогч талуудыг идэвхжүүлж төслийн үйл ажиллагааг дэмжүүлж, мэдээллийг түгээлгэх
- Иргэд, үйлчилгээ үзүүлэгчид идэвхийг нэмэгдүүлж уламжлалт сэтгэлгээ, зуршил, үйлдлээ өөрчлөх хандлагыг бий болгох
Үр дүн 2. Сонгосон дүүргүүдэд хог хаягдал цуглуулах, тээвэрлэхэд үйлчилгээний чанар, үр ашиг сайжирна.
Үр дагавар 2.1: Нийслэлийн төр, захиргааны байгууллага болон хог хаягдал тээвэрлэгч хувийн компаниудын хооронд байгуулах гэрээний загвар боловсронгуй болно.
Төслийн хүрээнд үзүүлэх төслийг Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжүүлж байгаа бөгөөд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах ажиллагааг сайжруулж хог хаягдлын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлж, төвлөрсөн хогийн цэгт очих хэмжээг буулах зорилгоор сонгогдсон дүүргүүдийн 4 хорооны 1000 хашаанд хог хаягдлыг ангилан ялгах хогийн савыг суурилуулж, ашиглах
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд хог тээврийн машин хүрэхэд төвөгтэй өндөрлөг газруудад хог хаягдлыг ангилах хаях 6 нийтийн хогийн цэгийг байрлуулж, ашиглах
Олон нийтэд хог хаягдлын байгаль орчинд, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг таниулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилж түүний эдийн засгийн эргэлтийг сайжруулахад оролцоог нь нэмэгдүүлэх зориулалт бүхий Дахивар хүлээн авах 4 цэгийг байгуулж, ажиллуулах
Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээг тогтвортой хангах зорилго бүхий хог тээврийн машиныг худалдан авч үйлчилгээ үзүүлэх
Ангилсан хог хаягдлыг хүлээн авч дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх түүхий эд бэлтгэх зориулалт бүхий Хог хаягдлыг ангилах ялгах байгууламжийг байгуулж, ашиглах
Үүсмэл хог хаягдаг цуглардаг гудамж, талбай, гуу, жалга зэрэг 30 байрлалд сэргээгдэх эрчим хүчээр тэжээгддэг, хөдөлгөөн мэдрэгчтэй, 24 цагийн хяналтын камерыг байрлуулж, хяналт тавьж ажиллуулах
Үр дагавар 2.2: Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа дахь GPS суурилсан хяналтын системийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Төслийн хүрээнд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааны хяналтыг сайжруулах зорилгоор дараах ажлуудыг хэрэгжүүлж байна.
Үүнд: Төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэгдэж буй хог хаягдлын хэмжээг нарийн тодорхойлох, тэдгээрийг тээвэрлэж буй хог тээврийн машинууд, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагааг хянах зориулалт бүхий дугаар таних камертай бүрэн автомат бүртгэлийн систеийг нийслэлийн 4 төвлөрсөн хогийн цэгт байрлуулж, ажиллуулах
Үр дагавар 2.3: Хог хаягдлын менежментийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн чадавх бэхэжнэ.
Уг ажлын хүрээнд хог хаягдлын менежментийн салбарт ажллаж буй мэргэжилтнүүд болох хот, дүүрэг, хорооны хог хаягдлын мэргэжилтнүүд, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын мэргэжилтнүүдэд
- Хууль эрхзүй
- Хог хаягдлын менежмент
- Хог хаягдлын салбарын санхүүгийн тогтвотой байдал, үр дүн
- Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн хяналтын систем чиглэлүүдээр мэдлэг, мэдээлэл хүргэх, ур чадвар бэхжүүлэх, чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулж байна.
Үр дүн 3: Хог хаягдлын менежментийн санхүүгийн тогтвортой байдал, үр ашиг дээшилнэ.
Үр дагавар 3.1: Нэг хүнээр бодож төлбөр цуглуулах аргад тулгуурлан хог цуглуулах, устгах тарифын системийг боловсруулж, турших
Үр дагавар 3.2: Айл өрх, бизнес эрхлэгчдийн бүртгэл, төлбөр, тооцооны системийг боловсронгуй болгох
Үр дагавар 3.3: Төрийн өмчит болон хувийн хэвшлийн хог хаягдал тээвэрлэгч байгууллагуудын зардлыг тооцох, төсөвлөх арга зүйг нэвтрүүлж, турших
Үр дагавар 3.4: Хог хаягдлын үйлчилгээний худалдан авалтын үйл явц сайжирч, холбогдох журмыг боловсруулах
