PP ХУВАНЦАР ГЭЖ ЮУ ВЭ?




PP хуванцрууд гэж юу болох, хэрхэн ангилан ялгах мөн тэдгээрийг дахин боловсруулсны дараа ямар бүтээгдэхүүн болдгийг та мэдэх үү? 
✅PP хуванцар гэж юу вэ? 
PP хуванцар нь хатуу хуванцар бөгөөд хоолны сав, усны сав ундаа усны бөглөө гэх мэт зүйлүүд ихэвчлэн эдгээр хуванцруудаар хийгддэг байна. Эдгээр дахин боловсруулж болохуйц хуванцрууд нь 5 эсвэл PP гэсэн тэмдэглэгээтэй байдаг.   
✅ Эдгээр хуванцрыг хэрхэн ангилан ялгаж хогийн саванд хийх вэ ?
1.  Шошго болон цавууг арилгах 
2. Доторх зүйлийг цэвэрлэх
3. Бусад хогоос ялгаж ногоон өнгийн хогийн саванд хаях
✅Дахин боловсруулагдсан PP хуванцраар юу хийдэг вэ? 
Эдгээр хуванцрууд нь бат бөх учир гэртээ дахин ашиглах боломжтой бөгөөд ангилан ялгаж дахин боловсруулалтад орсны дараа хуванцар нэг удаагийн хоолны сав, хайрцаг болон бусад хатуу хуванцар бүтээгдэхүүн хийхэд ашиглагддаг байна. 
Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшицгээе! 🌍💚

 


Хэрэгжүүлэгч байгууллагууд