АНГИЛАН ЯЛГАХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ХОГИЙН САВЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?  СУРГАЛТ




Сургалтын нэр: Ангилан ялгах зориулалт бүхий хогийн савыг хэрхэн ашиглах вэ?  Сургалт

Сургалтын төрөл: Танхимын сургалт

Хаана:Толгойт хороолол нутгийн хөгжлийн төв ТББ, СХД-н 2-р хороо иргэний танхим ЧД-н 7-р хороо иргэний танхим, ,ЧД-н 12-р хорооны иргэний танхим

Зорилго: УБАХХЦТМ төслийн загвар хороо болох СХД-н 2,3-р хороо , ЧД-н 7, 12-р хорооны иргэдийн бүлэгт төслийн танилцуулга, зорилго, зорилт, үр дүн болон төслийн хүрээнд айлд суурилуулсан хогийн савны ашиглалт, хог хаягдлаа хэрхэн эх үүсвэр дээр ангилан ялгах талаар мэдлэг олгох

Оролцогчид: СХД 2,3-р хорооны ,ЧД-н 7,12-р хорооны  Засаг даргын тамгын газар, ангилан ялгах зориулалт бүхий хогийн сав суурилуулсан айл өрхүүдийн төлөөлөл болон хэсгийн ахлагч нар

Сургагч багш/ сургалтын байгууллага: УБАХХЦТМ төслийн баг, программист А.Эрдэнэцогт

Сургалтын агуулга:

 

  1. Төслийн болон загвар дүүргүүдэд хэрэгжүүлэх төлөвлөгөөний танилцуулга
  2. Ангилан ялгах зориулалт бүхий хогийн савыг суурилуулсан айл өрхүүдэд зөв ашиглах заавар зөвлөмж олгох
  3. Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн үйлчилгээг хянах мэдээллийн нэгдсэн систем, QR код бүхий хяналт  мониторингийн цахим аппликейшины танилцуулга, хэрэглэх зааварчилгаа                                                                                   
  4. Олон нийттэй харилцах төлөвлөгөө, зорилт, хэрэгжүүлж буй ажлын танилцуулга                                                                                     

 

Нийт оролцогчид: 

  • 2021 оны 09-р сарын 07 – 34 (эр 4,эм 30)
  • 2021 оны 09-р сарын 10-39 (эр 6,эм 33)
  • 2021 оны 09-р сарын 16-23(эр 1,эм 22)

Огноо: 2021 оны 09-р сарын 07,10,16


Хэрэгжүүлэгч байгууллагууд