Энэхүү журмын зорилго нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тухайн нутаг дэвсгэрт хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулж, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.