ЭЕРЭГ ДАВАЛГАА ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА




♻️Эерэг давалгаа өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа♻️
2022 оны 4-р сарын 23-ны өдөр Эрх чөлөөний талбайд зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгт иргэд идэвхтэй оролцож, амжилт, урам зоригтойгоор өндөрлөлөө. ✅Өдөрлөгийг угтаж сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан тэмцээнд 2000 гаруй бүтээл ирснээс шилдэгийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж хүүхдүүдийнхээ цаашдын бүтээлд амжилт хүслээ. ✅Мөн жүжиг, гар урлалын сургалтаар хүүхдүүд төдийгүй томчууд бүгд хог хаягдлын хор уршгийг таниж, түүнийг хэрхэн ангилах, дахин боловсруулах, дахин ашиглах талаар шинэ санаануудыг авч чадлаа. ✅Дахивар авах явуулын станц мөн амжилттай ажиллаж маш их хэмжээний дахивар хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт очиж булагдахаас аварч дахин боловсруулах үйлдвэрүүдэд илгээлээ.
Энэхүү өдөрлөгийг хамтран зохион байгуулж, үнэлж баршгүй тус дэмжлэг үзүүлсэн байгууллагууд болон идэвхтэй оролцсон хүн бүхэнд баярлалаа.

 

 

 

 

 


Хэрэгжүүлэгч байгууллагууд