Швейцарын хөгжлийн агентлаг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжиж буй♻ Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлтийн менежмент♻ төслийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний чанар, үр ашиг сайжруулах үр дүнгийн хүрээнд СХД-н "ТЦҮ" ОНӨААТҮГ болон "ТҮТ" ОНӨААТҮГ-д Солонгос улсын HYUNDAI брэндийн хог тээврийн автомашинуудыг гардууллаа. Уг автомашинууд нь СХД-н 2,3-р хороодын ангилан ялгах хогийн сав суурьлуулсан 500 айл өрхийн ангилсан дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг тээвэрлэх юм.