ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ (ГШҮ)-ИЙГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ БОЛОН ХОГ ХАЯГДАЛ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ




Сургалтын нэр
1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (ГШҮ)-ийг байгууллагын төлөвлөгөө, тайланд амжилттай хэрэгжүүлэх нь
2. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
Сургалтын төрөл: Онлайн сургалт
Зорилго: Салбарын мэргэжилтнүүдийг байгууллагын зорилго, төлөвлөгөөгөө ГШҮ -г хэрхэн ашиглан боловсруулах, эдгээр тоон үзүүлэлтийг хэмжих засаглалыг бий болгох, мөн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааны үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг ханган ажиллахад туслалцаа үзүүлэхэд оршино..
Оролцогчид: Төслийн оролцогч талууд УБЗАА, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, холбогдох Тээвэр үйлчилгээний байгууллагууд
Сургагч багш/ сургалтын байгууллага:
1. HR mind solution
2. Амжилт гарц мэргэжил олгох төв
Сургалтын агуулга:
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (ГШҮ)-ийг байгууллагын төлөвлөгөө, тайланд амжилттай хэрэгжүүлэх нь
1. Төлөвлөгөө боловсруулах 
2. Хэрэгжилтйиг хангуулах 
3. Тайлагнах
4. Ажлын тайланг үнэлэх 
Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай холбогдох хууль дүрэм, журам 
2. Хог хаягдал ачих, зөөвөрлөлтийн аюулгүй ажиллагаа
3. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай
4. Хог хаягдал ачих зөөвөрлөх үеийн эрсдэл
5. Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт
Нийт оролцогчид
• Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (ГШҮ)-ийг байгууллагын төлөвлөгөө, тайланд амжилттай хэрэгжүүлэх нь сургалт 17 (4 эр, 13 эм )
• Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт 20 (6 эр,14 эм)
 

Огноо: 2021.01.22

Цаг: 10:00-17:00


Хэрэгжүүлэгч байгууллагууд