ЯМАР ХУВАНЦРЫГ ЯАЖ АШИГЛАХ ВЭ?
Нийт хуванцрын 7 төрөл байдгаас аль хуванцруудыг нь бид хоол хүнсэндээ дахин ашиглах боломжтой вэ? Хуванцар нь юуны түрүүнд маш олон хиймийн бодисоос бүрддэг байна. Хуванцрын полимерийн хор хөнөөлийг химийн найрлагад нь үндэслэн үнэлдэг судалгаагаар судлагдсан 55 төрлийн полимерын 29% нь хорт хавдар үүсгэгч, мутаген эсвэл нөхөн үржихүйд хортой гэж ангилагдсан мономеруудаас бүрэн буюу хэсэгчлэн бүрдсэн байна. Иймд хуванцрын зөв хэрэглээ маш чухал юм. ♻PET/PETE болон ♻PP хуванцруудад хүнсээ хадгалаж явахад тохиромжтой юм.
✅PET/PETE хуванцраар бидний мэдэх ус ундааны сав хийгддэг бол
✅PP хуванцар нь хатуу бат бөх тул хоолны сав, усны сав, хүүхдийн тоглоом гэх зэргийг хийдэг байна.
‼ Гэхдээ PET/PETE хуванцрыг удаан наранд байлгах болон богино долгионы зууханд хийж болохгүй учир нь ингэж халаавал хорт химийн бодисууд нь доторх бүтээгдэхүүнд шилжин уусдаг байна.
‼Мөн та дараах тэмдэглэгээтэй хуванцруудыг хоол хүнсээ авч явах, хадгалахдаа битгий ашиглаарай ‼
❌3 буюу PVC
❌6 буюу PS
❌7 буюу ОTHER
