Швейцарын хөгжлийн агентлаг болон Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран хэрэгжүүлж буй ♻Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент ♻төсөл нь мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөөний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын газартай хамтран дүүргийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 2022 оны 5-р сарын 25-нд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг нээж Сонгинохайрхан дүүргийн Засаг Дарга Н.Алтаншагай үг хэлсэн ба сургалт нь дараах 2 хэсгээс бүрдэж оролцогчдод мэдлэг олгов.
✅1–р хэсэг : УБАХХЦТМ төсөл нь Хог хаягдлын тухай хууль болон холбогдох журмуудын дагуу Төрийн байгууллага, иргэн аж ахуйн нэгжийн эрх үүрэг, хориглох үйл ажиллагаа, Хог хаягдлын санхүүгийн удирдлага, дүүргийн гүйцэтгэх үүргийн талаар
✅2-р хэсэг: Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын газар нь мэргэжилтнүүдийн манлайллыг сайжруулах зорилгоор MCS Aкадемийн сургагч багштай хамтран Хандлага ба EQ –н талаар



