ШВЕЙЦАР УЛСЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТЕХНИКИЙН ШИЙДЭЛ БОЛОН ТУРШЛАГА СУРГАЛТ




 

ШВЕЙЦАР УЛСЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТЕХНИКИЙН ШИЙДЭЛ БОЛОН ТУРШЛАГА СУРГАЛТ 

Огноо: 2019.11.20

Сургалтын нэр: Швейцар улсын ахуйн хог хаягдлын менежментийн техникийн шийдэл болон туршлага сургалт

Сургалтын төрөл: Танхимын сургалт

Зорилго:Швейцар улсын ахуйн хог хаягдлын цуглуулалт, холбогдох татварын систем, санхүүжилт, урамшууллалын схем, оролцогчид, зохион байгуулалтын бүтцийн талаарх туршлагад суурилан төсөл хэрэгжих 2 дүүргийн ахуйн хог хаягдлын менежментийг, сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх концепцийг боловруулахад чадавхжуулах, Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх салбарын..

Оролцогчид: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харъяа дүүргүүдийн хариуцсан мэргэжилтэнгүүд, ТҮК-ийн удирдлага, инженер техникийн ажилтан, Төрийн бус байгууллага, мэргэжлйин холбоод, хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын төлөөлөл

 

 

 

ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ (ГШҮ)-ИЙГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ БОЛОН ХОГ ХАЯГДАЛ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ

 

Огноо: 2021.01.22

Цаг: 10:00-17:00

Сургалтын нэр: 

  1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (ГШҮ)-ийг байгууллагын төлөвлөгөө, тайланд амжилттай хэрэгжүүлэх нь
  2. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт

Сургалтын төрөл: Онлайн сургалт

Зорилго: Салбарын мэргэжилтнүүдийг байгууллагын зорилго, төлөвлөгөөгөө ГШҮ -г хэрхэн ашиглан боловсруулах, эдгээр тоон үзүүлэлтийг хэмжих засаглалыг бий болгох, мөн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааны үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг ханган ажиллахад туслалцаа үзүүлэхэд оршино..

Оролцогчид: Төслийн оролцогч талууд УБЗАА, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, холбогдох Тээвэр үйлчилгээний байгууллагууд

Сургагч багш/ сургалтын байгууллага:

1. HR mind solution

2. Амжилт гарц мэргэжил олгох төв

Сургалтын агуулга:

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (ГШҮ)-ийг байгууллагын төлөвлөгөө, тайланд амжилттай хэрэгжүүлэх нь

  1. Төлөвлөгөө боловсруулах
  2. Хэрэгжилтйиг хангуулах
  3. Тайлагнах
  4. Ажлын тайланг үнэлэх

Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай холбогдох хууль дүрэм, журам
  2. Хог хаягдал ачих, зөөвөрлөлтийн аюулгүй ажиллагаа
  3. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай
  4. Хог хаягдал ачих зөөвөрлөх үеийн эрсдэл
  5. Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт

Нийт оролцогчид: 

  • Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (ГШҮ)-ийг байгууллагын төлөвлөгөө, тайланд амжилттай хэрэгжүүлэх нь сургалт 17 (4 эр, 13 эм )
  • Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт 20 (6 эр,14 эм)

 

 

7 people, including Otgoo Otgoo and Khaliun Murun, дэлгэц болон

 

ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН МЕХАНИЗМ СУРГАЛТ 

 

Огноо: 2021.01.28

Цаг: 14:00-18:00

Сургалтын нэр: Хог хаягдлын менежментийн төлбөрийн механизм

Сургалтын төрөл: Онлайн сургалт

Зорилго: Салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх 

Оролцогчид: Төслийн оролцогч талууд УБЗАА, дүүргүүд болон  холбогдох ТҮК-н санхүүгийн мэргэжилтнүүд

Сургагч багш/ сургалтын байгууллага: УБАХХЦТМ төслийн санхүүгийн зөвлөх М.Ганчимэг, Петер Файрклоуз

Сургалтын агуулга:

  1. Олон улсад ашиглаж буй хог хаягдлын менежментийн төлбөрийн механизм
  2. Монгол улсад мөрдөж буй төлбөрийн механизмын харьцуулсан судалгаа
  3. Хог хаягдлын менежмент, төлбөр тооцоонд санхүүгийн загвар ашиглах зөвлөмж, Монголын нөхцөлд тооцсон жишээ

Нийт оролцогчид:  37 (эр 5, эм 32)

 

4 хүн, дэлгэц болон
7 people, including Otgoo Otgoo and Khaliun Murun, дэлгэц болон

 

 

ХОГ ХАЯГДЛЫН САЛБАРЫН ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРАМ, ЭРХ ЗҮЙН АКТЫН ТАНИЛЦУУЛГА БА ХОГ ХАЯГДЛЫН АНГИЛАН ЯЛГАЛТ БА ОЛОН УЛСЫН ТУРШЛАГУУД, ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ БА АЧ ХОЛБОГДОЛ  СУРГАЛТ

 

Огноо: 2021.03.31 

Цаг: 14:00-16:30 

Сургалтын нэр:  Хог хаягдлын салбарын хууль, дүрэм, журам, эрх зүйн актын танилцуулга ба хог хаягдлын ангилан ялгалт ба олон улсын туршлагууд, даатгалын ерөнхий ойлголт ба ач холбогдол  сургалт

Сургалтын төрөл: Онлайн сургалт

Зорилго: сургалтын зорилго нь салбарын мэргэжилтнүүдийн хууль эрх зүй, дүрэм журмын тухай болон хог хаягдлын сөрөг нөлөө, түүнийг ангилан ялгах талаар мэдлэг, мэдээллээр хангах, даатгалын тухай ойлголт, түүний ач холбогдлыг танин мэдүүлэхэд туслалцаа үзүүлэх замаар чадавхийг бэхжүүлэхэд оршино

Оролцогчид: Төслийн оролцогч талууд УБЗАА, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүргүүд болон холбогдох ТҮК-н мэргэжилтнүүд

Сургагч багш/ сургалтын байгууллага: 

  1. УБАХХЦТМ төслийн техникийн менежер Б.Дэлгэрбаяр
  2. УБАХХЦТМ төслийн мэргэжилтэн С.Мэндбаяр
  3. Даатгалын ерөнхий ойлголт ба ач холбогдол Г.Эрдэнэтуяа, М.Булганчимэг Мандал даатгал ХХК

Сургалтын агуулга: 

  1. Хог хаягдлын салбарын хууль, дүрэм, журам, эрх зүйн актын танилцуулга
  2. Хог хаягдлын ангилан ялгалт ба олон улсын туршлагууд
  3. Даатгалын ерөнхий ойлголт ба ач холбогдол

Нийт оролцогчид:  19 (эр 6, эм 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨЛТӨД  ДУНДАЖ ЗАРДЛЫН ШИНЖИЛГЭЭГ АШИГЛАХ НЬ СУРГАЛТ

Огноо: 2021 оны 4 сарын 23

Сургалтын нэр: Хотын хог хаягдлын менежментийн санхүүгийн төлөвлөлтөд  дундаж зардлын шинжилгээг ашиглах нь сургалт

Сургалтын төрөл: Онлайн сургалт

Зорилго: Салбарын мэргэжилтэнгүүдийн чадавхыг бэхжүүлэх

Оролцогчид:  Дүүргүүд болон ТҮК-ийн санхүүгийн мэргэжилтэнгүүд 

Сургагч багш/ сургалтын байгууллага:  Петер Фэйрлоз

Сургалтын агуулга: 

  1. Өсөн нэмэгдэх дундаж зардлын /ДЗ/ шинжилгээ
  2. /ДЗ/ ба хог хаягдлын системийн зардлын шинжилгээ
  3. /ДЗ/  ба тарифын шинжилгээ
  4. Тариф тогтоох уламжлалт нягтлан бодох бүртгэлийн (НББ) арга
  5. /ДЗ/ ба тариф тогтоох НББ-ийн аргуудын харьцуулалт

Нийт оролцогчид:  25 (эр 5, эм  20)

 

 

 

 

МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ УДИРДЛАГЫН СУРГАЛТ 

 

Огноо: 2021.05.31

Цаг: 14:00-18:10

Сургалтын нэр:  Маркетингийн төлөвлөгөө, олон нийттэй харилцах удирдлага

Сургалтын төрөл: Онлайн сургалт

Зорилго: сургалтын зорилго нь салбарын оролцогч талууд тэр дундаа хог хаягдлын үйлчилгээний компаниудын дотоод маркетинг, олон нийттэй харилцах түүний менежмент төлөвлөгөөг хэрхэн боловсруулах болон хэрэгжүүлэх  талаар онолын болон практик жишээ оруулсан байдлаар зааж чадавхийг бэхжүүлнэ. 

Оролцогчид: Төслийн оролцогч талууд УБЗАА, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, дүүргүүдийн холбогдох Тээвэр үйлчилгээний байгууллагууд

Сургагч багш/ сургалтын байгууллага: “Си Жи Өү Эм” ХХК

Сургалтын агуулга: 

Маркетингийн төлөвлөгөө  

  1. Маркетингийн үндэс
  1. Өрсөлдөөний нөхцөл байдал
  2. Орчны шинжилгээ
  3. Маркетингийн төлөвлөлт
  4. Гадаад болон дотоод харилцаа
  5. Бүтэц зохион байгуулалт
  6. Гүйцэтгэлийн хяналт

 

Олон нийттэй харилцах удирдлага 

  1. Олон нийтийн харилцаа гэж юу вэ?
  2. Үндсэн үзэл баримтлалууд
  3. ПР-ын татах ба түлхэх стратеги
  4. Гүйцэтгэлийн чиглэлүүд
  5. Орчин үеийн хандлагууд
  6. Практик жишээ, өвөрмөц санаа
  7. Нийт оролцогчид:  65 (эр 10, эм 55)

                                                                                                           

 

УДИРДАХ АЛБАН ХААГЧДЫН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ

 

Огноо: 2021.06.29, 30 

Цаг: 13:00-17:00 

Сургалтын нэр : Удирдах албан хаагчдын манлайлал сургалт

Сургалтын төрөл: Онлайн сургалт

Сургалтын сэдэв:Удирдах албан хаагчдын манлайлал

Зорилго: Салбарын удирдах төвшний мэргэжилтнүүдийг чадавхжуулах буюу Удирдах албан хаагчдын манлайллын талаарх мэдлэг, ойлголтыг бататгах, ажил амьдралдаа хэрэгжүүлэх сэдэл, тэмүүлэл төрүүлж, урам зориг оруулах

Оролцогчид: Төслийн оролцогч талууд УБЗАА, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүргүүд болон дүүргүүдийн ТҮК-н удирдах төвшний албан хаагчид

Сургагч багш/ сургалтын байгууллага: Нийслэлийн Сургалт, судалгааны төв 

Сургалтын агуулга: 

Манлайллын тухай ерөнхий ойлголт          

  1. Манлайлал ба менежмент
  2. Манлайллын үндсэн онолууд, хэв маяг,
  3. Ёс зүйтэй манлайлал,
  4. Манлайллын үйл явц

Хувь хүний манлайлал         

  1. Сэтгэл хөдлөлөө удирдах нь
  2. Цаг төлөвлөлт
  3. Стресс менежмент

Манлайлал байгууллагын хөгжилд 

  1. Жендер ба Манлайлал
  1. Төрийн үйлчилгээний манлайлал
  2. Өөрчлөлтийн менежмент

Хамтын манлайлал   

  1. Харилцааны ур чадвар
  2. Ажил үүргийг хуваарилах
  3. Асуудал зөрчлийг шийдвэрлэх
  4. Бусдыг чиглүүлэн сургах
  5. Баг хамт олныг бүрдүүлэх

Нийт оролцогчид:  55 (эр 26, эм 29)

 

 

 

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ СУРГАЛТ 

 

Огноо: 2021.07.08 

Цаг: 14:00-17:00 

Сургалтын нэр : Олон улсын стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдол сургалт

Сургалтын төрөл: Онлайн сургалт

Сургалтын сэдэв: Олон улсын стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдол 

Зорилго: Менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг  хог хаягдлын салбарт үйл ажиллагаа явуулдаг, хамтран ажилладаг байгууллагуудад нэвтрүүлэх арга зам, ач холбогдлыг танилцуулахад оршино. 

Оролцогчид: УБЗАА, дүүргүүдийн хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, загвар төсөл хэрэгжих Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, хороодын засаг дарга, олон нийтийн байцаагч, хог хаягдлын менежментийн үйлчилгээ үзүүлдэг ТҮК-ын холбогдох мэргэжилтнүүд

Сургагч багш/ сургалтын байгууллага: Монголын стандарт, чанарын хүрээлэн (MSQI)  Г.Гантөмөр (Доктор, олон улсын стандартын тэргүүлэх аудитор)

Сургалтын агуулга

Олон улсын стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдол 

  1. “Менежментийн тогтолцооны олон улсын стандартын үзэл, баримтлал, зарчмууд, агуулга”
  2. ISO14001:2015 “Байгаль орчны менежментийн тогтолцооны шаардлага” болон бусад олон улсын стандартуудыг  хог хаягдлын менежментийн оролцогч байгууллагуудад нэвтрүүлэх арга зам, ач холбогдол

Нийт оролцогчид:  34 (эр 10, эм)

ОЛОН УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖЕМЕНТИЙН ТУРШЛАГА СУРГАЛТ

 

Огноо: 2021 оны 08-р сарын 06-ны өдөр

Цаг: 14:00- 18:00

Сургалтын төрөл: Онлайн сургалт

Сургалтын нэр: Олон улсын хог хаягдлын менежементийн туршлага

Зорилго: салбарын мэргэжилтнүүдэд олон улсын тэр дундаа Швейцар улсын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаан дахь техник технологийн туршлага, стандарт, түүнийг зөв зохистой ашиглах, практикт нэвтрүүлэх боломжууд, хог цуглуулалт, тээвэрлэлтийн компаниудын хүчин чадал, үнэлгээг хийх болон хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн онолын болон практик туршлагын мэдлэгийг түгээхэд оршино.

Оролцогчид: Төслийн оролцогч талууд УБЗАА, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүргүүд болон холбогдох ТҮК-н мэргэжилтнүүд

Сургагч багш: Швейцар улсын ИБиПи компанийн зөвлөхүүд

Сургалтын агуулга:

  1. Хог хаягдлын менежментийн бодлого, зарчим, хяналт шинжилгээ үнэлгээ  технологиуд
  2. Хог хаягдлын менежментийн компаниудын зохион байгуулалт, үйл ажиллагаа – Швейцар улсын хог хаягдлын менежментийн байгууллагуудын жишээн дээр
  3. Багын ажиллагаа (олон улсын туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломж)
  4. Үр дүнгийн хэлэлцүүлэг
  5. Даалгавар

Нийт оролцогчид:  28 (эр 10, эм 18)

 

 

 

 

НЭГДСЭН МЕНЕЖЕМЕНТИЙН ДОТООД АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ

 

Зохион байгуулагдах өдрүүд:  2021 оны 8-р сарын 17,18,19,20 

Цаг: 09:30-13:30 (2021 оны 8-р сарын  17,18,19-ны өдөр)

Цаг: 13:00-15:00 (2021 оны 8-р сарын 20-ны өдөр)

Сургалтын сэдэв: Нэгдсэн менежементийн Дотоод аудитор бэлтгэх 

Сургалтын төрөл: Онлайн сургалт

Зорилго: Нэгдсэн менежментийн тогтолцоо (олон улсын стандарт MNSISO9001:2016- Чанарын менежментийн тогтолцооны стандарт, MNSISO14001:2016- Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт, MNSISO 45001:2018- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежементийн тогтолцооны стандарт)-г нэвтрүүлэх арга зүй, дотоод аудитын чиглэлээр М3 модульт сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулахад оршино.

Оролцогчид: УБЗАА-ны Хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, дүүргүүдийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг ТҮК-ын холбогдох мэргэжилтнүүд

Сургагч багш/ сургалтын байгууллага : Монголын стандарт, чанарын хүрээлэн (MSQI) Г.Гантөмөр (Доктор, олон улсын стандартын тэргүүлэх аудитор),  Магистр Г.Баярмаа

Сургалтын агуулга:

2021 оны 8-р сарын 17-ны өдөр

•          Сургалтын танилцуулга

•          Олон  улсын стандартын байгууллага (ISO)-ын бүтэц

•          Менежементийн тогтолцооны стандартууд

•          Hэгдсэн менежементийн тогтолцоо - шинэ хандлага

•          ISO9000-ын бүлэг стандартууд

•          ISO9001-ийн давуу тал

•          Чанарын менежментийн тогтолцооны нэр,томьёо

•          Чанарын дэд бүтэц

•          Чанарын менежментийн тогтолцооныMNS ISO 9001:2016 стандартын танилцуулга

-- Бүлэг 4: Байгууллагын төлөв байдал

- Бүлэг 5: Манлайлал 

- Бүлэг 6: Төлөвлөлт 

- Бүлэг 7: Дэмжлэг

- Бүлэг 8: Үйл ажиллагаа 

- Бүлэг 9: Гүйцэтгэлийн үнэлгээ

- Бүлэг 10: Сайжруулалт 

Дасгал №1, Стандартын ойлголтыг шалгах, бататгах

2021 оны 8-р сарын 18-ны өдөр

•          ISO14000-ийн бүлэг стандартууд

•          ISO14001-ийн давуу тал

•          Хуулийн нийцэл

•          Эрх зүйн асуудлууд

•          Байгал орчинд хамаатай бусад стандартууд

•          ISO14001-ийг хэрэгжүүлсний ач, тус

•          Баталгаажуулалтын үйл явц

•          НҮБ-ийн хялбаршуулсан10 зарчим

•          Тогтвортой хөгжлийн зорилтууд

•          Байгаль орчны менежментийн тогтолцоон  MNSISO14001:2016 стандартын  танилцуулга (4-10-р  бүлэг)

•          Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын санаачлагууд болон менежментийн тогтолцооны стандартуудын түүх

•          Хуулийн нийцэл

•          Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хамааралтай бусад стандартууд

•          ISO45001-ийн давуу тал

•          Байгууллага, хүний эрх ба хөдөлмөрийн дадлууд

•          Хүний эрх ба хөдөлмөрийн дадлын зарчмууд

•          Аюул занал ба ажлын байрны харилцаа

•          Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежементийн тогтолцооны   MNSISO45001:2018-стандартын танилцуулга

Дасгал №2 Стандартын ойлголтыг шалгах, бататгах

2021 оны 8-р сарын 19-ны өдөр

•          Аудит гэж юу вэ?

•          Аудитын стандартууд

•          Удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар   MNS ISO 19011: 2016 стандартын танилцуулга

-           Аудитын нэр томьёо ба тодорхойлолтууд

-           Аудитын зарчмууд

-           Аудитын хөтөлбөр

-           Аудитыг хийж гүйцэтгэх

-           Аудиторуудын чадамж ба үнэлгээ

-           Аудиторуудын ерөнхий мэдлэг ба ур чадвар

-           Аудитын аргууд

•          Дасгал №3, Аудитын ойлголтыг бататгах

2021 оны 8-р сарын 20-ны өдөр

  • Цахим шалгалт, сорил 

Нийт оролцогчид:  21 (эр 12, эм 9)

 

 

 

 

 

АНГИЛАН ЯЛГАХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ХОГИЙН САВЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?  СУРГАЛТ

 

Огноо: 2021 оны 09-р сарын 07,10,16

Сургалтын нэр: Ангилан ялгах зориулалт бүхий хогийн савыг хэрхэн ашиглах вэ?  Сургалт

Сургалтын төрөл: Танхимын сургалт

Хаана:Толгойт хороолол нутгийн хөгжлийн төв ТББ, СХД-н 2-р хороо иргэний танхим ЧД-н 7-р хороо иргэний танхим, ,ЧД-н 12-р хорооны иргэний танхим

Зорилго: УБАХХЦТМ төслийн загвар хороо болох СХД-н 2,3-р хороо , ЧД-н 7, 12-р хорооны иргэдийн бүлэгт төслийн танилцуулга, зорилго, зорилт, үр дүн болон төслийн хүрээнд айлд суурилуулсан хогийн савны ашиглалт, хог хаягдлаа хэрхэн эх үүсвэр дээр ангилан ялгах талаар мэдлэг олгох

Оролцогчид: СХД 2,3-р хорооны ,ЧД-н 7,12-р хорооны  Засаг даргын тамгын газар, ангилан ялгах зориулалт бүхий хогийн сав суурилуулсан айл өрхүүдийн төлөөлөл болон хэсгийн ахлагч нар

Сургагч багш/ сургалтын байгууллага: УБАХХЦТМ төслийн баг, программист А.Эрдэнэцогт

Сургалтын агуулга:

 

  1. Төслийн болон загвар дүүргүүдэд хэрэгжүүлэх төлөвлөгөөний танилцуулга
  2. Ангилан ялгах зориулалт бүхий хогийн савыг суурилуулсан айл өрхүүдэд зөв ашиглах заавар зөвлөмж олгох
  3. Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн үйлчилгээг хянах мэдээллийн нэгдсэн систем, QR код бүхий хяналт  мониторингийн цахим аппликейшины танилцуулга, хэрэглэх зааварчилгаа
  4. Олон нийттэй харилцах төлөвлөгөө, зорилт, хэрэгжүүлж буй ажлын танилцуулга

 

Нийт оролцогчид: 

  • 2021 оны 09-р сарын 07 – 34 (эр 4,эм 30)
  • 2021 оны 09-р сарын 10-39 (эр 6,эм 33)
  • 2021 оны 09-р сарын 16-23(эр 1,эм 22)

 

ТУРШИЛТЫН ТӨСӨЛД ХАМРАГДАЖ БУЙ ХОРООНЫ АЙЛ ӨРХӨӨС ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮЕД ЖОЛООЧ, АЧИГЧ НАРЫН ДАГАЖ МӨРДӨХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖИЙН СУРГАЛТ БОЛОН АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТ ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХИЙН СУРГАЛТ

Огноо: 2021 оны 09-р сарын 14,17

Сургалтын нэр:Туршилтын төсөлд хамрагдаж буй хорооны айл өрхөөс хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үед жолооч, ачигч нарын дагаж мөрдөх арга зүйн зөвлөмжийн сургалт болон

Сургалтын төрөл: Танхимын сургалт

Хаана: Сонгинохайрхан дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ ОНӨААТҮГ, Чингэлтэй дүүрэг, Чингэлтэй ТҮК ХХК

Зорилго: Сонгинохайрхан дүүрэг Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ ОНӨААТҮГ болон Чингэлтэй ТҮК-н захиргаа ачигч тээвэрлэгч, ХАБ-н инженерүүдийн чадавхыг бэхжүүлэх

Оролцогчид: Сонгинохайрхан дүүрэг Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ ОНӨААТҮГ болон Чингэлтэй ТҮК ХХК-н захиргаа ачигч тээвэрлэгч, ХАБ-н инженерүүд

Сургагч багш/ сургалтын байгууллага: УБАХХЦТМ төслийн баг

Сургалтын агуулга:

  • Төслийн болон загвар дүүргүүдэд хэрэгжүүлэх төлөвлөгөөний танилцуулга
  • Ажлын байрны дарамт, хүний үндсэн эрх
  • Төслийн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны зорилго
  • Ангилан ялгах зориулалт хогийн савны танилцуулга
  • Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн үйлчилгээг хянах мэдээллийн нэгдсэн систем, QR код бүхий хяналт  мониторингийн цахим аппликейшины танилцуулга, хэрэглэх зааварчилгаа
  • Туршилтын төсөлд хамрагдаж буй хорооны айл өрхөөс хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үед жолооч, ачигч нарын дагаж мөрдөх арга зүйн зөвлөмж

Нийт оролцогчид: 

  • 2021 оны 09-р сарын 14 – 40(эр 30,эм 10)
  • 2021 оны 09-р сарын 17-23 (эр 3,эм 20)

 

АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛГА, ИРГЭНИЙ ТӨЛӨХ ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХЭСЭГТ АРГА ЗҮЙН СЕМИНАР

 

Огноо: 2021 оны 09-р сарын 08

Цаг: 09:00

Сургалтын нэр:Аж ахуй нэгж байгууллга, иргэний төлөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэх ажлын хэсэгт арга зүйн семинар

Сургалтын төрөл: Танхимын сургалт

Хаана: ИКОН ХХК 

Зорилго: 

Оролцогчид: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгыг газар, Сүхбаатар дүүргийн хог тээвэр үйлчилгээний компаниуд

Сургагч багш/ сургалтын байгууллага:

Сургалтын агуулга:

 

  1. Хог хаягдлын санхүүгийн асуудлаарх Нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх /үүрэг
  2. Санхүү эдийн засгийн зохицуулалт, эрх зүйн орчин
  3. УБ хотын хог хаягдлын орлого зардал, татаас
  4. Хог хаягдлын үйлчилгээний хураамж
  5. Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тариф
  6. Хэрэглэгчдийн тоо, хогны хураамжийн орлого /Нийслэлийн дүнгээр/
  7. Хог хаягдлын хураамжийг тогтооход анхаарах асуудал
  8. Хураамж төлөх иргэний тоог тогтоох
  9. Хог хаягдлын хэмжээ
  10. Урьдчилсан тооцоо
  11. Төлбөрийн чадварт үзүүлэх нөлөөлөл
  12. Өрхийн зарлагын бүтэц

Нийт оролцогчид: 6 (эр 2, эм 4)


Хэрэгжүүлэгч байгууллагууд