ЭЕРЭГ ДАВАЛГАА ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР




♻️ЭЕРЭГ ДАВАЛГАА ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР♻️
Энэ удаагийн ЭЕРЭГ ДАВАЛГАА өдөрлөг маань маш олон онцлогтой болох болно шүү 💚. 
♻️Уламжлалт ёсоор #дахиваравахявуулынстанц09 иргэдээс дахивар хог хаягдлыг авах ба бүтээлч бамбуу театрийхан маань 💚"Хуванцрын адал явдал" үлгэрээ амилуулж, бүтээлч гар урлалын сургалт орохоос гадна "Хогон Мангас" жүжгийг хүүхэд багачууддаа зориулан тоглоход бэлэн болоод байна. Мөн энэ удаад бид хог хаягдлын талаар хүүхэд залуусын ойлголт, хандлагыг бусдад түгээх, олон нийтийг эерэг ирээдүйд уриалах зорилго бүхий✅ гар зураг, ✅эссе,✅ фото зургийн уралдааныг ЕБС-ын сурагчдын дунд зарлаж байгаа юм. Үүнээс маш олон үйл ажиллагаанууд ЭЕРЭГ ДАВАЛГАА өдөрлөгөөр  зохион байгуулагдах тул та бүхэн хүрэлцэн ирээрэй 😄
Та бүхэн дахивар хог хаяглаа авчирахаа битгий мартаарай 😉
📍Хаана: Ялалтын талбай
📅Хэзээ: 2022.04.23-ны 11:00-16:00
Эх дэлхийгээ хог хаягдлын бохирдлоос хамгаалах ЭЕРЭГ ДАВАЛГААНД нэгдэцгээе! 🌍💚


Хэрэгжүүлэгч байгууллагууд