Улаанбаатар хотын Ахуйн Хог Хаягдлын Цуглуулалт Тээвэрлэлтийн Менежмент Төслийн олон нийтийн ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 149-р сургуулийн хүүхэд багачуудад хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах мэдлэгийг олгохоор хүүхдийн театрын хамт олонтой хамтран " Хогон Мангас" үлгэрийг толилууллаа. Өмнө тус сургуульд төслийн зүгээс ангилан ялгах зориулалт бүхий 3 ширхэг хогийн савыг санхүүжүүлж, байршуулж байсан билээ.



