LDPE ХУВАНЦАР ГЭЖ ЮУ ВЭ?




LDPE  хуванцрууд гэж юу болох, хэрхэн ангилан ялгах мөн тэдгээрийг дахин боловсруулсны дараа ямар бүтээгдэхүүн болдгийг та мэдэх үү? 
✅LDPE хуванцар гэж юу вэ? 
LDPE хуванцар нь зөөлөн сунамтгай тул түүгээр унда усны гаднах уут, талх болон боорцогны уут,  гялгар уут болон зарим нэг гоо сайхны бүтээгдэхүүний савлага хийхэд тохиромжтой байдаг байна. Эдгээр дахин боловсруулж болохуйц хуванцрууд нь 4 эсвэл LDPE  гэсэн тэмдэглэгээтэй байдаг.   
✅ Эдгээр хуванцрыг хэрхэн ангилан ялгаж хогийн саванд хийх вэ ?
1.  Шошго болон цавууг арилгах 
2. Доторх зүйлийг цэвэрлэх
3. Шаржигнадаг, мөнгөлөг дотортой биш байх
4. Хэмжээг нь багасгах
5. Бусад хогоос ялгаж ногоон өнгийн хогийн саванд хаях
✅Дахин боловсруулагдсан LDPE хуванцраар юу хийдэг вэ? 
Дахин боловсруулагдсан LDPE хуванцраар гялгар уут болон бусад олон зүйлүүдийг хийж болдог байна. 
Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшицгээе! 🌍💚

 


Хэрэгжүүлэгч байгууллагууд