Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй ♻Улаанбаатар хотын Ахуйн Хог Хаягдлын Цуглуулалт, Тээвэрлэлтийн Менежмент Төслийн ♻хүрээнд олон нийтэд хог хаягдлын менежмент, хог хаягдлын хууль, журмын талаарх мэдлэг, ухамсрыг дээшлүүлэх ажлын хүрээнд СХД 2,3 р хороо болон ЧД 7,12р хороодын хог хаягдлын олон нийтийн байцаагч болон хэсгийн ахлагч нарт ✅"Иргэдэд хог хаягдлын хууль, эрх зүйн мэдлэг олгох сургагч багш бэлтгэх"✅ сургалт амжилттай зохион байгуулагдлаа.


