Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарыг чадавхжуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа




👍Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
✅Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6-р сарын 22-ны А/492 тоот Захирамжаар Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарыг ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам шинэчлэн батлагдсан ба тус журмын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран дүүргийн хороодын олон нийтийн байцаагч нарт зориулсан чадахжуулах сургалтыг 2022 оны 3 сарын 23 өдөр зохион байгууллаа.
✅Оролцогчид нь  хог хаягдлын салбарын хууль эрх зүйн орчин, зохицуулалтууд тэр дундаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үүрэг, хариуцлага, хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах, ангилсан хог хаягдлыг тээвэрлэх, боловсруулах үйл ажиллагааны зохицуулалт, хог хаягдлын хуулийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар хэрхэн зохицуулах талаар мэдлэгээ батжууллаа.
Сургалтад оролцогчид олон нийтэд мэдлэгээ түгээх болно 💚


Хэрэгжүүлэгч байгууллагууд