HDPE ХУВАНЦАР ГЭЖ ЮУ ВЭ?




HDPE  хуванцрууд гэж юу болох, хэрхэн ангилан ялгах мөн тэдгээрийг дахин боловсруулсны дараа ямар бүтээгдэхүүн болдгийг та мэдэх үү? 
✅HDPE хуванцар гэж юу вэ? 
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гэр ахуйн цэвэрлэгээний бодис болон зарим нэг гоо сахйны бүтээгдэхүүний савлагаанууд бүгд HDPE хуванцраар хийгддэг ба доод хэсэгт/ ард талд HDPE эсвэл 2 гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Эдгээр хуванцрууд нь PET/PETE хуванцруудыг бодвол илүү хатуу, бат бөх юм.  
✅ Эдгээр хуванцрыг хэрхэн ангилан ялгаж хогийн саванд хийх вэ ?
Та эдгээр хуванцруудыг ангилан ялгахдаа хуванцрын шошго болон цавууг арилгаж, доторх зүйлийг цэвэрлэсний дараа ангилан ялгах зориулалттай хогийн савны ногоон өнгийн хогийн саванд хийнэ. Ингэснээр эдгээр хуванцруудыг дахин боловсруулахад илүү хялбар болдог байна. 
✅Дахин боловсруулагдсан HDPE хуванцраар юу хийдэг вэ? 
HDPE хуванцар, хуванцар хувин, хуванцар хүүхдийн гадаах тоглоомын талбай г.м зүйлсүүдийг дахин боловсруулагдсан HDPE  хуванцраар хийж болох юм.
Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшицгээе! 🌍💚

 


Хэрэгжүүлэгч байгууллагууд