✅ХОГ ХАЯГДЛЫН ТАЛААР ИРГЭН АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
1. Энгийн хог хаягдлаа ангилан ялгах;
2. Хуульд заасан шаардлагыг хангасан хогийн савтай байх;
3. Аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах, хог хаягдлаа хүлээлгэж өгөх, хяналт тавих;
4. Хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
5. Барилга барих, буулгах, засварлах үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, булшлах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлж, үйлчилгээний хөлсийг төлөх;
6. Нийтийг хамарсан цэвэрлэгээ, иргэдийн бүлгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох;
7. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх;
8. Хог хаягдлыг бууруулах, ангилах, дахин ашиглах, зүй зохистой хаях талаар ажилтнууддаа сургалт зохион байгуулах, дадал зуршлыг хэвшүүлэх;
9. Эзэмшлийн барилга, байгууламжийн гадна хана, хашаа, хайсан дээр хог хаягдал болохоор зар сурталчилгаа байршуулахгүй байх;
10. Нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх, байгууллагын дотоод болон гадна орчны цэвэрлэгээг хариуцах үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байх;
11. Хамгийн боломжит арга технологи, байгаль орчинд ээлтэй арга ажиллагааг нэвтрүүлэх замаар хог хаягдал, түүний сөрөг нөлөөллийг бууруулах;
12. Хог хаягдлын талаархи хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангаж ажиллах;
13. Хог хаягдлын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулсан, учруулж болзошгүй байдал бий болсон тохиолдолд тухайн шатны Засаг дарга болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх;
14. Байгууллагынхаа ажилтнуудад хог хаягдлын менежментийн талаар сургалт зохион байгуулж, зохих мэдлэгийг эзэмшүүлэх, дадал зуршлыг хэвшүүлэх;
15. Аж ахуйн нэгж, байгууллага нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хог хаягдлаас үзүүлэх нөлөөллийг бууруулах шаардлагатай арга хэмжээг авах, аюулгүй ажиллагааг хангах.


