Швейцарын хөгжлийн агентлагийн болон Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран хэрэгжүүлж буй ♻Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент ♻ төсөл 2022 оны 5-р сарын 18-нд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн бүх хороодын Засаг дарга нарт "Харилцан суралцах арга зүй"сургалтыг Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төв болон Хотын Засаглалыг Сайжруулах төсөлтэй хамтран зохион байгууллаа.


