УЛААНБААТАР ХОТЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН ЦУГЛУУЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ГИШҮҮД ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА




Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын Ахуйн Хог Хаягдлын Цуглуулалт, Тээвэрлэлтийн Менежмент Төслийн удирдах хорооны гишүүд загвар төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төслийн хүрээнд :

  • Сонгинохайрхан дүүргийн 2,3 хороо болон Чингэлтэй дүүргийн 7,12 хороодын 1000 айл өрхөд ангилан ялгах зориулалт бүхий хогийн савыг байршуулах
  • Загвар хороодод үүсмэл хогийн цэг үүсэж болзошгүй нийтийн эзэмшлийн талбайд 33 хяналтын камер суурилуулах
  • Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдал ангилан ялгах үйлдвэр барих
  • Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Чанарын менежментийн удирдлага ISO 9001: 2015 стандарт нэвтрүүлэх
  • Мөн иргэдэд хог хаягдлын дүрэм журам, стандартыг танилцуулах ажлуудыг гүйцэтгэж байна.

Хэрэгжүүлэгч байгууллагууд