PET/PETE ХУВАНЦАР ГЭЖ ЮУ ВЭ?




Айл өрхийн хэрэглээнээс хамгийн их гардаг дахивар хог хаягдлын нэг болох PET/PETE хуванцрууд нь хөрсөнд шингэх гэж 700 жил болдог байна. Эдгээрийг ангилан ялгаж дахин боловсруулснаар агаар, хөрс, ус бохирдлыг мөн хүлэмжийн хийг багасах г.м маш их ач холбогдолтой юм.
Тийм бол PET/ PETE хуванцрууд гэж юу болох, хэрхэн ангилан ялгах мөн тэдгээрийг дахин боловсруулсны дараа ямар бүтээгдэхүүн болдгийг та мэдэх үү? 
✅PET/PETE  хуванцар гэж юу вэ? 
Бидний ууж байгаа ундаа, ус болон зарим нэг гоо сайхны бүтээгдэхүүний савлагааг дахин боловсруулж болох хуванцруудын нэг болох  PET/PETE хуванцраар хийдэг байна. Эдгээрийг таних маш амархан бөгөөд савлагааны доод хэсэгт PET/PETE  эсвэл 1 гэсэн тэмдэглэгээтэй байдаг. 
✅ Эдгээр хуванцрыг хэрхэн ангилан ялгаж хогийн саванд хийх вэ ?
Та эдгээр хуванцруудыг ангилан ялгахдаа хуванцрын шошго болон цавууг арилгаж, доторх зүйлийг цэвэрлэсний дараа хэмжээг нь багасгаж хогийн саванд хаяаарай. Ингэснээр эдгээр хуванцруудыг дахин боловсруулахад илүү хялбар болдог байна. 
✅Дахин боловсруулагдсан PET/PETE хуванцраар юу хийдэг вэ? 
Дахин боловсруулагдсан PET/PETE хуванцарууд нь шинэ ундаа, усны савалгаа болон синтетик үүргэвч, куртик, хувцас г.м өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болдог байна. 
Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшицгээе! 🌍💚

 


Хэрэгжүүлэгч байгууллагууд